Forex гэж юу вэ?
FOREX, Foreign Exchange Market, FX, forex, Форекс буюу гадаад валют арилжаа нь дэлхийн бүх валютуудыг арилжаалдаг төвлөрсөн бус олон улсын маркет буюу зах юм.
Форекс маркет нь дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн хөрвөх чадвар сайтай маркет.
Форекс маркет нь 7 хоногийн ажлын 5 өдөр 24 цагийн турш ажилладаг бөгөөд өдөрт 5 их наяд доллар эргэлддэг.
Форекст ямар нэгэн нэгдсэн, төв удирдлага байхгүй бөгөөд Форекс маркет нь Ням гаригийн 21:00 GMT-ээс Баасан гаригийн 21:00 GMT-ийн хооронд ажилладаг.
Форексийн зах зээл бол дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн хөдөлгөөнтэй санхүүгийн маркет.